Э.Бат-Үүл: ЗАЛУУЧУУДАД боломж олгох цаг болсон. Би Ерөнхийлөгчид НЭР ДЭВШИХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-04

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл мэдэгдэл хийх үеэрээ Нийслэлийн Ардчилсан Намын дарга, ирээдүйд боломжтой бол Нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийллээ. Хотын захирагч асан Э.Бат-Үүл “Би нийслэлийн төлөө ажиллана. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл гаргаж байгаа учраас гүжир гүтгэлэг ихсэж байна. Одоо залуусыгаа дэмжих цаг болсон. Залуус нийгмээ авч явах цаг болсон. Алийн болгон бид явах вэ” гэсэн юм.

Түүнд холбогдох холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсонтой холбогдуулан цахим орчин, хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гарч байгаа тул өнөөдөр мэдэгдэл хийсэн.

Ингэхдээ түүнд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсон нь түүний зүгээс ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй бөгөөд шүүх хурал болоогүй байхад өөрийг нь бусад хүнийг ч гэм буруутай мэтээр ойлгуулж байгааг ч мэдэгдэв. “Би Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр зүйл хийгээгүй. Би авлигын төлөө тэмцсэн. Олон түмний тархийг угаадаг АТГ, прокурорын хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар УИХ-д хандах болно” гэсэн юм. Мөн тэрбээр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргыг сонгохоор болсон бөгөөд өчигдрөөс эхлэн хуралдсан өнөөдөр үргэлжилнэ гэдгийг хэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.