Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажил 2-р сарын 11-ийг хүртэл үргэлжилнэ
Үйл явдал
/
2021-02-05

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос өөрийн аймгийн харьяат иргэдээ татан авах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулна. 

       Аймгийн Онцгой комисс Улаанбаатар хотоос өдөрт 2 том оврын автобусаар иргэдээ татан авахаар төлөвлөсөн бөгөөд эхний автобуснууд өнөөдөр 15:00 цагаас Улаабаатар хот руу зорчих иргэдийг аван хөдөлнө. Орхон аймгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн 2-р сарын 10-ны 15:00 цаг хүртэл үргэлжилнэ. 
           Орхон аймгаас Улаанбаатар хотод зорчих хүндэтгэх шалтгаантай иргэд урьд урьдны адил www.erdenet.mn сайтад хүсэлтээ гарган зөвшөөрөгдсөн байх шаардлагатайг анхаарна уу! 
          Харин Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэх манай аймгийн харьяат иргэд PCR шинжилгээнд хамрагдсан бөгөөд хариу сөрөг гарсан байх, мөн www.erdenet.mn сайтад бүртгүүлсэн байх, тухайн хүсэлтэд иргэний үнэмлэхний зургаа хавсаргасан байх,  гэрийн хаяг Орхон аймагт бүртгэлтэй байх гэсэн шаардлагуудыг хангасан байна.  
        Улаанбаатар хотоос Орхон аймаг чиглэлд явах эхний автобус маргааш буюу 2-р сарын 04-ний өдрийн 12:00 цагт Драгон авто вокзалаас хөдөлнө. Орхон аймагт ирсэн иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байх онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. 
      Уг үйл ажиллагаа 2-р сарын 11-ийг дуустал үргэлжлэх тул иргэд очерь дараалал үүсгэхгүй хариуцлагатай хандахыг уриалж байна. 
Мэдээллийн төв 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.42.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.