Л.Энх-Амгалан: Багш нарт 25 хувийн УР ЧАДВАРЫН нэмэгдэл олгож эхэллээ. Авч чадаагүй нь ГОМДОХГҮЙ шүү
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-05
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан багш нарт хандаж дараах зүйлийг хэллээ. Тэрбээр "Би сайдаар томилогдож ирэхдээ нэг зүйлийг хэлж байгаа. Энэ юу вэ гэхээр боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан "Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл" ажлыг эхлүүлж байна.
 
Багш нарын ур чадварын нэмэгдлийн 3 сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Үүнээс болоод төсөв дээрээ мөнгө нь байгаа мөртлөө журам нь батлагдаагүй учраас багш нар маань ур чадварын нэмэгдлээ авч аваагүй. За одоо энэ 2 дугаар сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам 3 яамны сайдын хамтарсан шийдвэр боллоо.
 
Би нэг зүйлийг хэлж байгаа. Ур чадварын нэмэгдэл бол багш нарын олон жил ярилцаж байгаад "Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуудлыг үр дүнд нь суурилсан систем нэвтрүүлэх" ёстой гэсэн санал байсан. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдлээ авна.
 
Ур чадварын нэмэгдлийн асуудал дээр одоо гомдохгүй шүү. Улстөр хийхгүй шүү. Энэ аргачлалыг багш нарыг өөрсдөө сонгосон. Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн байгаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.