Л.Оюун-Эрдэнэ: Ажлын цаг 07:30-аас эхэлж, Төрийн албан хаагчид АВТОБУСААР АЖИЛДАА ирдэг болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна. 

Тэрбээр  "Бид 182 үйлчилгээг цахимжуулаад байна. Энэ цахимжуулах явж үндсэндээ Эстони улсын загвараар явж буй. Төрийн албан хаагчдын ажлыг 07:30 цагаас эхлүүлж цэцэрлэгийн авах цагийг 6-8 цагийн хооронд болгон төрийн албан хаагчдыг автобусаар зорчдог болгох боломжтой. Гэрчилгээг цаасаар бичиж өгдөгөө болино. Нүүрс зах зээлийн үнээр цахим бирж дээр зарагдах ёстой. Улсын бүртгэлийг цахим болгож яваандаа сонгуулийг цахимаар өгдөг болно.

Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал. Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлж оролцсон банк, үүрэн телефоны операторуудад баярлалаа.

Соёлын сайдаар албаар Ч.Номинг томилсон. Учир нь би соёлыг эдийн засагжуулахыг хүсэж байна. Старт ап комданиудад татварын хөнгөлөлт үзүүлж дэмжиж болно. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг бүх зүйл дээр байгуулж, хувийн хэвшлүүдэд саад болж болохгүй.  Uber шиг олон компани гарахад Засгийн газраас дэмжинэ. Төр хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.131.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.