Л.Энх-Амгалан: Хувьсах зардлын ХЭРЭГГҮЙ ТӨСВИЙГ танаж БАГШ СУРАГЧДАД ӨГДӨГ болгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-05
УИХ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсрол дахь САНХҮҮГИЙН ТОГТОЛЦООГ өөрчилнө гэсэн юм. Тэгвэл өнөөдөр яамны удирдлагуудыг хамт ХУВЬСАХ ЗАРДАЛД өөрчлөлт оруулах асуудлаар ярилжээ. Тэрбээр " Хувьсах зардлаа тооцдог аргачлалаа өөрөөр харъя. Үр дүнтэй болгоё. Боловсролд ирж байгаа мөнгө сургуулийн захирлын мөнгө биш. Бид Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаад салбарын төсвийн шинэчлэлийн асуудал дээр сууна. Энэ ажлын хэсгийн хамгийн анхаарах нэг ажил бол хувьсах зардлын бүтцийг өөрчлье.
 
Маш дэмий зардлууд энэ хувьсах зардал дотроо явдаг юм байна лээ. Эндээс төлөх шаардлагагүй төсвийг нь танаад багшид, сурагчдад үр өгөөж нь очдог болгоё гэсэн хүсэл тэмүүлэл байна. Үүнийг зөвхөн тооцоо судалгаанд тулгуурлаж өөрчилнө. Яг үүнтэй уялдуулаад сургалтын хэрэглэгдэхүүнийг багш хармаанаасаа гаргадаг, багш цалингаасаа төлдөг зардлуудыг аль болох тэглэх чиглэл рүү анхаарал хандуулж ажиллана" гэжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.94.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.