Иргэдийн зорчих хөдөлгөөн эрс ихэссэнтэй холбоотойгоор коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол сүүлийн хоёр өдөрт 95-аар нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 24 цагт ойрын хавьтлуудын 218 хүнийг тусгаарлажээ. Ингэснээр нийт ойрын хавьтлын тоо 958, хоёрдогч хавьтал 4,742 болсон байна.
Батлагдсан тохиолдлуудын халдвар авсан байдлыг харахад
- 40% нь гэр бүлийн хамааралтай байгаа бол
- 60% нь ажлын газраасаа болон бусад арга хэмжээ, эмнэлэгт хэвтсэн, төрсөн өдөр тэмдэглэсэн, орцноосоо авсан зэрэг түүхтэй
байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Дотоодын халдварын муруй хэрхэн өгсөж байгааг дараах зургаас харж болно.
Өөрөөр хэлбэл, амны хаалтгүй, зай бариагүйгээс эрсдэлд өртжээ. Халдвар авсан хүнтэй хамт нэг орчинд 15 минутаас дээш хугацаанд байсан бол ойрын хавьтал хэмээн үзэж буй. Иймд иргэдийг аль болох гэрээс гарахгүй байж, халдвараас хамгийн өндөр хамгаалах боломжтой амны хаалт, зай барих, ариун цэвэр сахих зөвлөмжийг дагахыг ЭМЯ өдөр бүр сануулсаар байна.
Ялангуяа, Улсын онцгой комисс, Засгийн газраас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихаад байхад иргэд баярт бэлдэж, гадуур худалдааны төвүүдээр олноор явж байгаа нь ийнхүү халдварын эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ЗӨСҮТ нийслэлийн 14 объектод халдваргүйжүүлэлт хийжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдвар бүртгэгдээд байгаа хороод
-
1 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин