Ерөнхийлөгчийн зарлигаар ДАРААХ ХҮМҮҮСТ төрийн шагнал гардуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-08

Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Шагналыг өнөөдөр 11:40 цагт Төрийн ордонд гардуулахаар болжээ.

Монгол Улсын Төрийн соёрхол цолоор: 

  • ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь” бүтээл

Монгол Улсын ардын жүжигчин цолоор:

  • МУГЖ, дуучин С.Батсүх

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
  • Хөгжмийн зохиолч Б.Магсаржав,
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат
  • “Циркус Монголиа Хадгаа”  циркийн захирал Ч.Хатанбаатар

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ,
  • Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.190.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.