Гавьяатын тэмдгийг зохиосон Л.Батцэнгэл УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-08

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагнал гардууллаа.

Төрийн соёрхолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хамт олон, Ардын жүжигчин цолоор олноо Завханы хэмээн алдаршсан МУГЖ С.Батсүх нар тодорсон бол Гавьяатын таван хошуутай тэмдгийг зохиосон Л.Батцэнгэл өөрийн хийж бүтээсэн зүйлээ өөрийнхөө энгэрт зүүлээ. Тэрбээр төрийн 14 тэмдгийн эхийг бүтээсэн бөгөөд төр нийгмийн нэрт зүтгэлсэн Ю.Цэдэнбалын туслахаар олон жил ажилласан нэгэн аж. “Миний бүтээсэн энэ ГАВЬЯАТЫН ТЭМДЭГ олон хүний энгэрт гялалзаж байдагт би баяртай явдаг. Өнөөдөр өөрөө энэ тэмдэгээ энгэртээ зүүж байна. Нийтдээ 700 гаруй тэмдгийн эхийг бүтээсэн хүн” гэлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.