Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн нэрсийг баталлаа
Үйл явдал
/
2021-02-05
 
 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, ажил үйлчилгээ, төсөл арга хэмжээний үнэлгээний хороонд ажиллах иргэдийн нэрийг баталлаа. Уг асуудлыг хэлэлцэх үеэр өнгөрсөн онд үнэлгээний хороонд орж ажилласан иргэдийн 50 хувь нь үнэлгээний хорооны ажилд оролцоогүй гэдгийг онцолж байсан юм.
 
Иймд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн иргэдийг төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд хяналт тавих эрхээ эдлэн үнэлгээний хороонд орж идэвхтэй байхыг уриаллаа. Мөн холбогдох албан тушаалтнуудад иргэдийн оролцоог хангах тал дээр анхаарч ажиллахыг даалгав.
 
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.156.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.