Сууц өмчлөгчдийн холбоодын дунд болзолт уралдаан зарлалаа
Үйл явдал
/
2021-02-06
Нийслэлийн хэмжээнд нийтийн орон сууцнуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үлгэр жишээ хэрэгжүүлсэн СӨХ-дыг шалгаруулах болзолт уралдааныг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарлалаа. Энэхүү болзолт уралдаан нь 2021 оны 02-р сарын 1-нээс 03-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах бөгөөд СӨХ-дын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, шинэ санал санаачилгыг дэмжих, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангуулах зорилготой. Дүүргийн 1-11, 19, 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоо хамрагдах бөгөөд нийт 17 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, үлгэр жишээ СӨХ-г шалгаруулна.
Шалгуур үзүүлэлтийн дагуу нийслэлийн хэмжээнд эхний 20 байранд орсон СӨХ-г өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнахаас гадна улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад, лифт засварлах, нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, засварлах ажилд нь дэмжлэг үзүүлэх юм.
 
Түүнээс гадна энэхүү болзолт уралдааны хүрээнд дүүргийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 197 СӨХ-доос шинэ санал санаачилга гаргаж, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвх, санаачилгатай зохион байгуулсан шилдэг 6 СӨХ-г мөн шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.93.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.