Аймгийн мэргэжлийн хяналтын газар ариутгалын ухаалаг хаалгыг ашиглаж байна
Үйл явдал
/
2021-02-05
Аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат болон АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Алтансүх нар Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж, тус байгууллагын хамт олонтой уулзан, аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцаж цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэлийг өглөө.
 
Тус байгууллага 2021 оны зорилтоо “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналтын жил” болгон зарлаж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд,шинэлэг ажлыг нэвтрүүлж, өдөрт 2000 хүнийг бүртгэх хүчин чадалтай гар ариутгах, халуун хэмжих, халдваргүйжүүлэх горимоор ажилладаг “Ухаалаг ариутгалын хаалга” суурилуулсан байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.