
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлчүүд энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн туршид хатуу хөл хорионы дэглэмд байна. Энэ хугацаанд нийслэлийн 420 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөөд буй. Нийслэлийн бүх өрхийг шинжилгээнд хамруулах боломжтой гэж тооцоолж байгаа гэж тооцжээ. Харин шинжилгээ өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Тодруулбал, Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцон Зөрчлийн тухай хуулийн 5.13 дүгээр зүйлийн 5.13.4 дэх заалтаар иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох үндэслэлтэй аж. Хөл хорионы үеэр гэрээсээ гарсан иргэнийг 500 мянга, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.
Хөл хорионы үед зөвхөн зөвшөөрсөн 10 гаруй байгууллагын ажилчдад нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчилнэ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ ажилчин, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино. Замын хөдөлгөөнд оролцоход автомашинуудад QR код олгохгүй, ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт буюу тусгай зөвшөөрлийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Урьдчилсан байдлаар дараах 14 байгууллага, салбар ажиллана гэж тооцжээ. Үүнд
Холбоотой мэдээ
-
6 цаг 35 мин
-
Өчигдөр 14 цаг 25 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 14 цаг 25 мин