

Үүний дараагаар БГД-ийн 25 хорооны Иргэдийн Нийтийн Хурлууд хуралдан иргэдийн олонхийн санал авч сонгогдсон хороодын Засаг даргыг дүүргийн Засаг даргад уламжилсаар 2020.11.02-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар томилсон. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргаар шинээр томилогдсон Ө.Сумъяабаатар нь 2021.01.21-ний өдрөөс эхлэн БГД-ийн 25 хорооны Засаг дарга нарыг хуульд заасан үндэслэлгүйгээр, 2020.11.02-ний дүүргийн Засаг даргын захирамжийн томилсугай гэснийг чөлөөлсүгэй гэж өөрчлөн улс төржиж, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдаж, бөөнөөр нь чөлөөлсөн хууль бус захирамж гаргаж, хороодын Засаг даргын тушаалыг хүчээр авах ажиллагаа явуулж байна.
Ингэхдээ БГД-ийн Цагдаагийн газар, ххэлтэсийг татан оролцуулж албан хаагчдыг айлган сүрдүүлэх, амралтын өдөр болон Засаг дарга эзгүй хойгуур албан тасалгааны хаалгыг эвдэж орох, сэтгэл санааны болон ажлын байрны дарамт үзүүлэн хэвийн ажиллах нөхцөл бололцоог хаах замаар хороон засаг даргын тамга, ажлын байрыг булаан авах ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ
-
5 цаг 55 мин
-
Өчигдөр 14 цаг 25 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 14 цаг 25 мин