Гэсэн хэдий ч тодорхой шалтгаангүйгээр дахин хойшлогдов. Энэ талаар тус телевизийн ажилчид цахим хуудсандаа "Өнөөдөр болох нээлттэй сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангачихаад байсан чинь дахиад хойшлуулахаар боллоо гэнэ. Цагаан лавайд сандал суудал, лайв хийх төрөөрөмж бүгдийг бэлдээд байв. Гэтэл харуулын албанаас хориглосон тул хойшиллоо гэнэ ээ. Дахиад л харуулын алба. Өмнө нь тэд сонгон шалгаруулалтыг заавал хийлгэх гээд Үндэсний зөвлөлийг хамгаалаад, биднийг хөөж туугаад байсан. Одоо гэнэт яав. Хаалттай хурлыг хийлгэнэ, нээлттэй хурлыг хориглоно. Ямар логик, хэний захиалга вэ? Харуулаас 170 хүн цуглуулж болохгүй гэхээр нь манай Үндэсний зөвлөл гялс зөвшөөрөөд, хойшлуулчихав. Анхнаасаа л Үндэсний зөвлөл яагаад ийм олон хүн оруулах гээд байгаа юм бол гэж гайхах, эргэлзэх зэрэгцээд байсан юм. Гэтэл өөрсдийн бодож олсон 170 хүнээсээ болж өөрсдөө хойшлуулахаар болов. Энэ асуудлаа өнөөдөр биш өмнө нь хоорондоо ярьж тохирч болоогүй юм уу, үгүй ядаж цөөхөн ажиглагч оруулаад, лайв явуулъя гэж ойлголцож болохгүй л байсан юм байх даа. Дургүйд хүчгүй гэж энэ үү" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Үүний дараагаар дахин захирлын сонгон шалгаруулалт зарлагдсан хэдий ч мөн хаалттайгаар шалгаруулт зохион байгуулж Н.Дэмбэрэл захирлаар сонгогдсон. Түүнийг МАН-ын томилгоогоор ирсэн хэмээн уран бүтээлчид эсэргүүцэн сар хүрэхгүй хугацаанд ажлаад мөн ажлаа хүлээлгэн өгсөн.
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин