Бусдын PCR шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон иргэнээс халдвар илэрчээ Тухайн иргэн бусдын шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон хэмээн тус аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэв. Тэрбээр "Нийслэлд хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Хэдийгээр тус иргэд нийслэлд шинжилгээ өгсөн боловч сумын төвийн Спортын ордонд түргэвчилсэн оношлуураар давхар шинжилгээ авч байгаа. Шинжилгээний явцад иргэн А-гийн хариу эерэг гарсан.
Түүнтэй хамт нэг автобусаар 37 иргэн сууж ирсэн бөгөөд ирсэн иргэдийг халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан.
15 зорчиг нь замдаа өөр өөр сумдуудад буусан тул тэдгээр иргэдийг яаралтай олж, сумдуудад нь тусгаарласан байгаа.
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин