Аж ахуй нэгжүүдийг дэмжих 10 ИХ НАЯДЫН "ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ"-г танилцуулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-10

Нэгдүгээр сарын 29-нд бид дөрвөн том зорилго дэвшүүлсэн.

-Цогц төлөвлөгөө боловсруулах

-Эдийн засгаа сэргээх

-Дундаж давхаргыг бүрдүүлэх

-Шударга ёсыг бэхжүүлэх зорилго дэвшүүлсэн юм. Эдгээрт хүрэхийн тулд чихэр мэт амттай биш боловч давс мэт шорвог шийдвэр гаргахын төлөө ажиллана. Засгийн газар өнөөдөр эхний хоёр зорилтдоо хүрэх төлөвлөгөөг танилцуулах гэж байна. Бид өнгөрсөн 2 долоо хоногт бэлдлээ. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдах боломжгүй гэдгийг би үгийнхээ эхэнд онцолж байна. Хамгийн сайн халамж бол баталгаатай ажлын байр юм. Ажлын байрыг хамгаалахын тулд ажиллана. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-ын эсрэг иргэдийн амжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөөг хэлэлцсэн. Цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.