Л.Оюун-Эрдэнэ: Шууд хэлье. Ерөнхийөгчийн санаачилсан НЭГ САЯ төгрөгийг ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирэх мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг гаргасан. Энэ талаарх Ерөнхий сайдын байр суурийг тодруулахад тэрбээр “Шулуухан хэлчихье, нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй. Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг соёлоосоо татгалзах хэрэгтэй. Харин нэг сая төгрөгийн цалинтай ажлын байрыг олон болгохын төлөө тэр мөнгийг зарцуулах ёстой.

Энэ бол Ерөнхий сайдын улс төрийн байр суурь бөгөөд барих дотоод философи.  Халамжтай холбоотой асуудлыг хөдөлмөрт шилжүүлэх нь өнөөдөр сонсоход давс мэт байгаа ч бид ингэхээс өөр гарцгүй" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.