Мал эмнэлгийн ерөнхий газар 2020 оны салбарын шилдгүүдээ тодруулжээ
Үйл явдал
/
2021-02-11
Мал эмнэлгийн ерөнхий газар салбарынхаа ажлыг дүгнэж “2020 ОНЫ АВАРГА” шилдгүүдээ шалгаруулсан байна. Өнөөдөр монгол улс цар тахлын хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа бол цар тахлын аюулыг таслан зогсооход Мал эмнэлгийн салбар нэгжүүдийн үүрэг оролцоо их бий. Энэ үүргийнхээ дагуу Сэлэнгэ аймгийн МЭГ-ыг идэвхтэй сайн ажиллаж чадсан гэж дүгнэсэн байна.
 
Сэлэнгэ аймаг 2020 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, лабораторийн шуурхай бэлэн байдал, Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтрүүлэх, халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласан амжилтаар ийнхүү МОНГОЛ УЛСАД тэргүүлжээ.
 
Мөн Сэлэнгэ аймаг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мал эмнэлгийн салбарт хоёр талын харилцааг өргөтгөх, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчингүй, мал эмнэлгийн болон ариун цэврийн тайван таатай байдлыг хангах, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжиж хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж чадсан тул ийнхүү “ОНЫ АВАРГА МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР”-аар шалгарсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.