Улсын аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланч шалгарлаа
Үйл явдал
/
2021-02-11

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа.  

       21 аймгийн 150 малчин өрхийг Улсын аварга малчин өрхөөр, 13 аймгийн 13 малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөөр, 6 аймгийн 6 саальчинг улсын аварга саальчнаар, 4 аймаг, нийслэлийн 5 фермерийг улсын аварга фермерээр, 14 аймгийн 21 иргэнийг улсын аварга тариаланчаар, 8 аймгийн 12 аж ахуй нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор тус тус шалгаруулжээ.
 
      Харин манай аймгаас “Улсын аварга малчин өрх”-өөр  Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Бат-Очирын Золбоо, “Улсын аварга фермер”-ээр Баян-Өндөр сумын фермер Нэргүйн Дэлгэрсүрэн, Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундрага”  ХХК,
 
      Улсын аварга тариаланч”-аар, Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Чойндонгийн Оюунцэцэг нар тус тус шалгарлаа. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.