Ж.Байгалмаа: Хавьтал судлалаар 29, шинээр илэрсэн голомтуудад халдварын 4 тохиолдол илэрлээ
Үйл явдал
/
2021-02-11
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Улсын хэмжээнд өчигдөр 21,387 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 29 нь хавьтал судлалаар, 4 тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,207 болсон бол үүнээс 1,618 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 568 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл:

  • хөнгөн 477
  • хүндэвтэр 88
  • хүнд 2
  • маш хүнд 1 хүн байна" гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.