ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчид холбогдон вакцин болоод бусад асуултад хариуллаа. Нэг өрхийн нэг иргэнээс шинжилгээ авна гэж байгаа нь энэ хэр үр дүнтэй байх вэ. Мөн вакцин яг хэзээ орж ирж иргэдээ хамруулах вэ?
-ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Монгол Улсын Засгийн газар ялангуяа Эрүүл мэндийн яам өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн коронавирусийн эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулах төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байна. Манай улс өнгөрсөн долдугаар сарын дундуур “COVAX” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хамгийн түрүүнд өгсөн орнуудын нэг. Тэгэхээр бид энэ оны гуравдугаар сард буюу нэгдүгээр улиралд багтаан эрсдэлт бүлгийн хүн амыг үе шаттай коронавирусийн эсрэг вакцинд хамруулах болно.
“Нэг хаалга нэг шинжилгээ”-г үр дүнтэй гэж үзэж байгаа. Тус шинжилгээнд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Коронавирусийн илэрсэн тохиолдлууд болон хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах үйл ажиллагаанд манай хамт олон маш их ачаалалтай ажиллаж байна. Тиймээс бид сүүлийн дуудлагуудад хоцорч очсон тохиолдол гарсан. Улаанбаатар хотод өнөөдөр бүртгэгдсэн 33 тохиолдлын дөрөв нь нэг сургуулиас голомтлон бүртгэгдсэн, Үлдсэн 29 нь хавьтал судлалаар өмнөх голомтуудад илэрсэн юм.
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин