Г.Занданшатар: 2020 оны нэг хүнд ноогдох ДНБ-ны орлого 3990 ам.доллартай ТЭНЦЭЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-11
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нар "ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ 10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ"-г танилцуулсан юм. 
 
Улсын Их Хурал, Засгийн Газар болон Монгол банк холбогдох байгууллагуудтай бүхий л хүчээ нэгтгэн ирэх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллана.
Холбогдох байгууллагуудад:
- Үндэсний статистикийн хороо
- Зээлийн батлан даалтын сан
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
- Монголын Ипотекийн Корпораци
- Эрдэмтдийн Зөвлөл
- Судалгааны байгууллагууд тус тус хамтран ажиллаж байна.
Иргэд та бүхний оролцоо ч эх орныхоо эрүүл мэнд, эдийн засгаа сэргээж сайн цагийг хоосон даллах биш түүнд хүрч очиход чухал хувь нэмэр болох юм шүү гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар ОНЦОЛЛОО. 
 
 
2020 оны нэг хүнд ноогдох ДНБ-ны орлого 3990 ам.доллар Аливаа улсын эдийн засгийн нийт багтаамжийг хэмждэг гол үзүүлэлт бол ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН юм. Энэ нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр бий болсон нийт орлого, баялгийн нийлбэрийг төлөөлөн хэлсэн ойлголт. Монгол улсын нутаг дэвсгэр дээр бий болсон орлогыг нийт хүн амд хуваасан үзүүлэлтийг НЭГ ХҮНД НООГДОХ ДНБ-ний орлого гэж нэрлэдэг. Дэлхийн банкны энэхүү тооцоо нь 2019 оны буюу ДНБ нэг хүнд ноогдох нь 4339$ гэж заасан. 2020 онд Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон НҮБ-ээс гаргасан судалгаагаар Монгол улсын ДНБ-ний хэмжээ 13.2 тэрбум ам.доллар гэж тооцсон бөгөөд үүнийг 3.3 сая Монголчуудад хувааж тооцвол 3990 ам.доллар буюу ойролцоогоор нэг хүнд 4000 ам.доллар ноогдож байгаа юм. Бид ирэх жилүүдэд энэ тоог 6000 ам.долларт хүргэх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.