Түмнийхээ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ эргүүлд гарч байгаа ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДДАА баярлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-13

Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд цагдаа, дотоодын цэрэг, төрийн албан хаагч гээд нийт 10 мянга орчим хүн хэв журам сахиулахаар ажиллана.

Хөл хориог үр дүнд хүргэхэд цагдаагийн алба хаагчдын бие бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа тул төрийн албан хаагчдыг Гамшгийн тухай хууль, Цар тахлын тухай хуулиар дайчлан ажиллуулж байгаа гэдгийг УОК-оос мэдээллээ.

Дотоодын цэрэг, цагдаа нөөцөө шавхаад 6000 орчим алба хаагчийг гаргаж байгаа бөгөөд үүн дээр төрийн албан хаагчид нэмэгдэн нийт 10 орчим болоод байгаа аж.

Тооцооллоор 11 мянган төрийн албан хаагч хөл хорионы үеэр ажиллах тооцоотой байсан бөгөөд эхний өдөр ажилласны дараа эмэгтэйчүүдийг энэ ажлаас чөлөөлсөн байна. Нийт 4700 орчим төрийн эмэгтэй албан хаагчийг хөл хорионы үеэр хэв журам сахиулах ажлаас чөлөөлсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.45.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.