Шинээр 58 тохиолдол нэмж бүртгэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-14

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй "Нэг хаалга - Нэг шинжилгээ"-гээр 109 мянган хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрсэн. Тодруулбал, гурван өдөр дарааллан тус бүр 2 хүний шинжилгээнд илэрсэн. Мөн тэдний ойрын хавьтал бүхий 5 хүнээс халдвар илэрч нийт 11 хүн халдвартай нь батлагдаад байна.

2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 38450 хүнд PCR шинжилгээ хийхэд  58 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний хоёр нь нийслэлийг хамарсан өрхүүдийн шинжилгээгээр илэрсэн бол 56 нь өмнө нь батлагдагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээнд илэрсэн гэлээ. 

Ийнхүү Улаанбаатарт 1513 тохиолдол, кластераар 1839 тохиолдол, Монголд бүртггэдсэн нийт халдварын 2351 тохиолдол байгаа бол 1682 нь буюу 71,5 хувь нь эдгэрсэн. Одоо 621 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 29 хүн эмчлэгдэн эдгэрч, гэртээ гарчээ.

Шинээр 

  • БЗД-ийн 3, 26-р хороо
  • БГД-ийн 25-р хороо
  • СХД 39-р хороо
  • ЧД-ийн 2-р хороо
  • ХУД-ийн 2-р хороонд тус тус илэрсэн хэмээн Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.