Автотээврийн улсын бүртгэлийн хос тоотой дугаар буюу бидний нэрлэж заншсанаар “Азын дугаар”-ыг 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 26-ны хооронд нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдаж эхэллээ. Дуудлага худалдаагаар зарагдсан анхны дугаар бол “0001 УАР” улсын дугаар 427.450.000 төгрөгний үнэд хүрсэн юм.
Нэг хэсэг нь 450 төгрөгөөр зүсэм талх худалдан авч өдрийн хоолоо аргацааж байхад, нөгөө хэсэг нь хэрэглээ төдий ашиглах автомашины дугаар хэдэн өрөө орон сууцны үнээр худалдан авч сүрийг үзүүлж байна. Өөр нэг өнцөгөөс хараад үзвэл Манайхаас өөр оронд барьж буй утасны дугаар, унаж буй машины дугаараар зэрэглэл тогтоож түүнийгээ бизнес болгон ашигладаг улс өөр хаана ч байхгүй. Буурай орны боловсролгүй иргэдийн сэтгэлгээн дээр хэдэн зууны өмнөх түүх соёлыг ашиглан аз, ёндоогоор сүрийг үзүүлж гар утас, автомашины дугаарыг үнэд хүргэх нь төрөөс төрсөн тэрбумтануудын сайн чадах зүйл юм.
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2025-01-09
-
2025-01-04