Энэ сарын 23-ны өдрөөс хоёр төрлийн вакцинаар дархлаажуулалтыг хийж эхэлнэ
Үйл явдал
/
2021-02-15
ЭНЭ САРЫН 23-НЫ ӨДРӨӨС ХОЁР ТӨРЛИЙН ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ

Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр хэлцэл хийж байгааг Эрүүл мэндийн сайд онцоллоо. Үүнээс эхний ээлжинд хоёр төрлийн вакциныг оруулж ирэн энэ сарын 23-ны өдрөөс вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэлээ. Тодруулбал, Ковакс хөтөлбөрийн хүрээнд Файзер компанийн вакцинаас 25,740 тун, Астразенека компанийн вакцинаас 163,200 тунг шат дараатай оруулж ирэхээр төлөвлөсөн байна. Вакцин тээвэрлэлтийн ажил эхлэсэн тул хөл хорио дуусахад вакцинжуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд орж ирэх Астразенека, Файзер компанийн вакцинууд хасах 70 градуст хадгалах зориулалттай юм байна.


Тиймээс вакциныг ХӨСҮТ-д хадгалахаар шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан гэдгийг хэллээ. ДЭМБ-ын зөвлөж байгаагаар вациныг 18-аас дээш насны иргэдэд хийх хэрэгтэй гэсэн байна. Энэ хүрээнд хүн амын 60 хувь буюу 2 сая орчим хүн вакцинжуулалтад хамрагдана гэлээ.

Хүн амын 60 хувийг вакцинжуулах хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдсэн гэлээ. Тодруулбал, манай улс өнгөрсөн оны 7 р сараас эхлэн Ковакс хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьсан. Энэ хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулахаар болсон бол үлдсэн 40 хувийг вакцинжуулах санхүүжилт шийдэгдсэн гэлээ. Хүм амынхаа 40 хувийг манай улс өөрчдийн төсөв хөрөнгөөр вакцинжуулахаар төлөвлөж Сангийн яам асуудлыг бүрэн шийджээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.42.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.