Орхон аймгийн Засаг даргын цагаагчин үхэр жилийн анхны шуурхай хуралдаан цахимаар явагдлаа. Хуралдааныг Аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явуулсан бөгөөд шуурхайн эхэнд сар шинийн баярын амралтын өдрүүдэд эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэн ажилласан нийт төрийн албан хаагчид болон хүчний байгууллагын алба хаагчдад баярласнаа илэрхийллээ.
Шуурхай хуралдааны үеэр зарим байгууллага алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ. 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор “Урагшлах” ХХК-д шүүхэд нэхэмжлэх гаргаж, шүүхийн шийдвэрээр дахин хийлгэхээр даалгасан. Ийм боловч тухайн компани ажлаа гүйцэтгэхгүй байгаа тул албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэх гаргаад байна.
Уртын гол багт орон сууц барих ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын 2021 оны А/38 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Уртын гол баг Баян зам 14 гудамжинд 18000 м.кв газрыг аймгийн ЗДТГ-т 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Дээрх захирамжийг үндэслэн уг газар дээр баригдах 4 блок орон сууцны барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, байршлын бүдүүвч зургийг гарган ажиллаж байна.
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2025-01-09
-
2025-01-04