СХД: Манай хороо-миний гудамж аянд оролцож буй Р.Чанравийн гэр бүл
Үйл явдал
/
2021-10-21
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Сонгинохайрхан дүүрэг энэхүү аянд жил бүр оролцож дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг тайлагнадаг билээ.
 
Энэ жил аяны хүрээнд бидний зүгээс Улс, Нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн хэд, хэдэн бүтээн байгуулалтыг танилцууллаа. Мөн дүүргийн маань хөдөлмөрч иргэд “Манай хороо-Миний гудамж” аянд хичээл, зүтгэл гарган оролцсон юм.
 
Нийслэлийн есөн дүүргийн дунд зохион байгуулагдаж буй аяны нэгдсэн дүн тун удахгүй гарч шилдэг дүүрэг, үлгэр жишээ өрхүүд шалгарна. Дүүргийнхээ нийт айл өрхийг төлөөлөн аянд идэвх, санаачлагатай оролцсон 32-р хорооны иргэн Р.Чанравийн гэр бүлд талархал илэрхийлье.
 
Тэдний хашаан доторх тохижилт, ногоон байгууламжийг та бүхэнд сонирхуулж байна.
 
Мөн аянд идэвхтэй оролцсон бусад хорооны иргэд маань өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайг арчлан хамгаалж, аж төрдөг хашаандаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, амьдардаг орчноо өөрийн гараар ая тухтай, тохижуулж болохын жишээг таниулан айл хөршүүд болон хорооныхоо нийт иргэдэд үлгэр дуурайлал үзүүлсэнд баярлалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.