“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Үйл явдал
/
2021-02-17

​Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна. 

 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

1.Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш, нийслэлийн ямар нэг байгууллагад эрх бүхий албан  тушаал хашдагггүй;
2.Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь улс төрийн аль нэг намын удирдах дээд байгууллагын гишүүн биш;
3.Нийтийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй;
4.Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь Компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 0.01 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;
5.Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
6.Компани болон түүний хараат, охин компани, нийслэлийн өмчит болон өмч давамгайлсан компанид сүүлийн 3 /гурав/ жилийн хугацаанд эрх бүхий албан тушаал хашиж байгаагүй;
7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний Тэргүүлэгчдийн шийдвэрээр хэрэгжүүлж байгаа бизнесийн төсөл, хөтөлбөрийн захиалагч, гүйцэтгэгч болох хуулийн этгээдийн болон уг этгээдийн хамаардаг компанийн нэгдлийн аль нэг оролцогч хуулийн этгээдийн эрх бүхий албан  тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш; 
8.Санхүү, хөрөнгө оруулалтын менежмент, аудит, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.

Бүрдүүлэх материал:

1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2.Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх) 
3.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг бол байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэгггүй бол өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
5.Иргэний үнэмлэхний хуулбар;
6.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
7.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаахаяг:

Материалыг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар info@ubdc.mn хаягаар PDF хэлбэрээр ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

1.Сонгон шалгаруулалтад оролцогч иргэн овог нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
5.Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Нэмэлт мэдээллийг 77770002, 99906420 дугаарын утаснаас авна уу. Зөвхөн нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулсан хүмүүстэй эргэж холбоо барина.

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.