Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн өргөдөл, гомдол олон удаа давтагдаж ирсэн агентлагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө
Үйл явдал
/
2021-02-18
Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-ийн өргөдөл гомдол хүлээн авах 7058-2233 дугаарын утсанд төрийн байгууллагуудтай холбоотой ирсэн иргэний гомдлыг холбогдох журмын дагуу цаг тухай бүрт хариуцсан байгууллагуудад шилжүүлж, шийдвэрлэн ажиллаж байна.
 
Өнөөдөр /2021.02.17/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зарим агентлагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж 2020 онд иргэдээс ирсэн гомдлуудад хийсэн дүн шинжилгээг танилцуулан, хамгийн олон удаагийн давтамжтай бүртгэгдсэн санал, хүсэлт, гомдлуудыг анхааралдаа авч ажлаа чиглүүлэн, иргэддээ шуурхай мэдээлэл өгч, зөвлөн туслах ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
 
Төрийн байгууллага болон албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан олон удаагийн давтамжтай гомдлуудыг дахин үүсгэсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллана гэдгийг байгууллагын удирдлагуудад анхааруулан хэллээ.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.