
Улаанбаатар хотод халдварын батлагдсан тохиолдол 1654 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1980 тохиолдол батлагдсан. Өчигдөр 25 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 2493. Үүнээс 1802 хүн эдгэрсэн.
Эмчлүүлж байгаа 678 хүн байгаагаас биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 86, хөнгөн 584 хүн байна. ХӨСҮТ-д биеийн байдал маш хүнд эмчлүүлж байсан иргэн өчигдөр нас барсан. Талийгаач хоёрдугаар сарын 14-нд биеийн байдал маш хүнд ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Хавсарсан хавдартай, үсэрхийлсэн хавдартай, уургийн дутагдал олон эрхтний үйл ажиллагааны доголдлоор нас барсан. Онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалагийн булчирхай үсэрхийлсэн хавдартай бөгөөд Covid-19 халдвараар биеийн байдал нь хүндэрсэн.
Холбоотой мэдээ
-
9 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 25 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 14 цаг 25 мин