Эрдэнэт хот, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банктай цахим уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-02-19
Эрдэнэт хот, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтын ажиллагааны талаар санал солилцох цахим уулзалт зохион байгууллаа
 
Эрдэнэт хот нь Европын сэргээн босголт хөгжлийн банк болон, Европын холбоотой хамтын ажиллагааны талаар тогтмол санал солилцож үр дүн гаргасаар байгаа юм.
 
Үүний нэг илрэл бол Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларын санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн далан, ИШС-г шинэчлэх ажил юм. Уг ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ буюу зураг төсвийн ажилд шаардлагатай 944 мянган евро, хариуцагч байгууллага болох “Эрдэнэт Ус дулаан дамжуулах төв” ОНӨХК-ыг чадавхижуулах 354 мянган еврогийн хөрөнгө оруулалтууд буцалтгүй тусламжаар хэрэгжих юм.
 
Өнөөдрийн уулзалтаар энэхүү хэрэгжиж эхлээд буй төслөөс гадна гол 4 төслийн саналыг Европын холбоо болон, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас танилцууллаа.
 
Үүнд: ЖДҮ-ийг бизнесийг дэмжих, гэр хорооллын ИШС-г шинэчлэх, Шинжлэх ухаан технологид суурилсан хот болох асуудал болон Ухаалаг хот төслийг таницуулж хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
 
Дээрх 2 олон улсын байгууллагаас Эрдэнэт хотын НОГООН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ -2025 хөтөлбөрийг маш өндөр түвшинд боловсруулж чадсан хөтөлбөр болсон талаар сэтгэгдлээ илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.