С.Энхболд: Вакцин хийлгэсэн хүмүүст СЕРТИФИКАТ өгч гадаадад АЯЛАХ КАРТ олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр/02.18/ “Clubhouse”-т уригдан вакцины талаарх хэлэлцүүлэгт оролцжээ. Энэ үеэрээ тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа AstraZeneka вакциныг хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдлээ.  Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийсэн. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирэх юм. AstraZeneca вакцины эхний 150 мянган тун нь энэ сарын 22-нд Монголд ирэх юм. 

Pfizer вакцины хувьд -70 градуст хадгалах бөгөөд шаардлагатай агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулжээ. Ингэснээр вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа аж. Мөн нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинд хамруулах бөгөөд Ковакс хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг, үлдсэн 40 хувийн вакцинжуулалтыг Монгол Улс өөрийн төсвөөр худалдан авна гэсэн мэдээлэл өгчээ. 

Хөл хорио энэ сарын 23-нд дуусна. Вакцинжуулалтыг 23-наас эхлүүлэх төлөвлөгөө гарсан. Одоогийн байдлаар ДЭМБ-гаас “Pfizer”-ийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа. AstraZeneca вакцин энэ долоо хоногт бүх шатны туршилт, шинжилгээгээ даваад зөвшөөрөл нь олгогдоно. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.

Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. Нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулна. Яагаад 60 хувь гэж байгаа вэ гэхээр 0-18 насны 1.2 сая орчим, 18-аас дээш насны хоёр сая хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насны, дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Вакцины зардал, төсөв шийдэгдсэн. Одоо худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байгаа. Вакцинжуулалтад ХАМРАГДСАН ИРГЭДЭД сертификад олгож, гадаад руу аялах карт олгоно. Вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсан иргэдээс бичгээр баталгаа авна.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.