Монос "Астразенека”-ын ВАКЦИНААС 300 мянган ТУНГ авахаар болжээ
Үйл явдал
/
2021-02-20
“Монос” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ирэх гуравдугаар сард “Астразенека” “Монос”-д вакцинаа нийлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр “Астразенека”-д 300 мянган вакцины захиалга өгсөн талаараа мэдээллээ.

Тодруулбал: тэрбээр “Астразенекагаас вакцины үнийн санал болон гэрээний нөхцөл ирлээ. Өнгөрсөн 12 сараас хойш ярилцаж эхэлсэн. Маш удаан урагшилж байна. 300 мянган вакцины захиалга өгсөн. Томоохон компаниуд ажиллагсдадаа хийх вакцины захиалга өгч байгаа. Яг хэзээ нийлүүлэх талаар удахгүй мэдэгдье” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан хэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.128.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.