Ц.Ганзориг: 23-наас Нийслэлчүүд ХЭВИЙН АМЬДРАЛДАА ШИЛЖИХЭД бэлэн болоод байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-20

Засгийн газар болон ЭМЯ хамтран коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээллийн үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Засгийн газар, УОК-ийн хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг: Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. ААН, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ. Өнөөдөр 14:00 цагаас УОК хуралдана. Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд дагаж, мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно. Түүнийг дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан хурал болж магадгүй. Тиймээс ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16:00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна. Үүний дараа хоёрдугаар сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмээ браимтлан олон нийт ажил амьдралаа амжуулна. Хөл хорио сулруулсан үеэс PCR шинжилгээний бичиг шаардахгүй. 

Вакцины тухайд AstraZeneca вакцин эхний ээлжид орж ирнэ. Pfizer мөн орж ирнэ. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хоёр вакцин шат дараатайгаар ирнэ. Дэлхийн 87 орон дархлаажуулалтаа эхэлсэн байна. Үүнээс 41 улс нь бидний хэрэглэх гэж буй Английн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг хэрэглэж байна. Манай улс эхний ээлжид энэ вакцинаар эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон нүүрс тээврийн жолооч нарыг дархлаажуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.96.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.