О.Дашпагма: Ковидын эсрэг вакцинд АРХИ, ТАМХИ хэрэглэхийг ХОРИГЛОСОН заалт байхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-20

Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын шийдвэрээр Ковидын нөхцөл байдлын мэдээг нэг сувгаар хүргэхээр болсон. Энэ даг уу ЗГ.-ын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар вакцины дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.

-Эм ханган нийлүүлэх байгууллагууд вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Хамгийн гол нь тухайн вакцин болон эм Монгол Улсад бүртгэгдсэн байх ёстой.
 

-Вакцины тухайд тээвэрлэлтийн горим, авчирсан хойноо хадгалах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавьдаг. Шаардлагыг хангасан ААН, байгууллагуудад бодлого барьж байгаа газрууд шийдвэр гаргаад явдаг.
 

-Коронавирусийн эсрэг вакциныг хийлгэсний дараа тодорхой хугацаанд мөрдөх ёстой зүйлүүд байдаг. Манай орон эрс тэс уур амьсгалтай тул цаг агаартаа тохируулан хувцаслахыг зөвлөдөг.
 

-Вакцин хийсний дараа нэгээс хоёр хоногт илрэх хариу урвалыг ажиглаж, эмчийн заавраар хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Вакцин бүр өөрийн заавартай. Бидний авч хэрэглэж буй вакцинд архи, тамхи хэрэглэхийг хориглосон заалт байхгүй
 

-Коронавирусийн эсрэг вакцин дэлхийд болон манай улсад шинэ зүйл. Тиймээс бид мөрдөж байгаа тушаал заавар, журмаа шинэчилж байна. Тухайлбал, өрөө тасалгааны зай талбай, халдвараас сэргийлэхэд иргэн болон үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан юуг анхаарах ёстойг шинэчлэн хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.