Чингэлтэй дүүрэгт 22123 иргэнийг шинжилгээнд хамруулжээ
Үйл явдал
/
2021-02-20
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгууллаа.
 
Дүүргийн нутаг дэвсгэрт 10 суурин, явуулын 61 цэгээр шинжилгээг өглөөний 09:00 цагаас эхлэн авсан бөгөөд Онцгой байдлын хэлтсээс 24 алба хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 30 албан хаагч, Цагдаагийн газраас 10 алба хаагч, Эрүүл мэндийн төвөөс 110 албан хаагч, явуулын цэгт Эрүүл мэндийн төвөөс 241 албан хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 61, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс 200 албан хаагч, хэв журам, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Цагдаагийн газраас 349, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 540, дүүргийн Засаг даргын Тамгын газраас 360, Онцгой байдлын хэлтсээс 49 алба хаагч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 23 нийт 1997 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ.
 
Суурин цэгээр 7221 иргэд, явуулын багаар 14902 нийт 22123 иргэнийг шинжилгээнд хамрууллаа.
 
Үйл ажиллагаанд Засгийн газрын авто баазын 58 автобус, 23 суудлын машин, нийт 81 автомашин, 81 жолооч ажиллалаа.
 
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн энэхүү ажилд оролцож үүрэг гүйцэтгэсэн төрийн албан хаагчид, нийт ажилласан бие бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлье.
 
Шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийт иргэддээ баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.