ХУУЛЬ ШҮҮХИЙН нэр бүхий хүмүүс БҮЛЭГЛЭН  “БИЕЭ ҮНЭЛЭГЧ” авч зугаацсан уу...?
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-21

Сар шинийн өмнөхөн УИХ-ын чуулганаар “ШҮҮХИЙН ТУХАЙ” хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиар шүүгчдийн улстөрийн нөлөөллөөс ангид байх, үнэнч шударгаар ажил үүргээ гүйцэтгэх бүх боломжийг бий болгосон. Гэтэл нэр бүхий шүүгчид Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед олноор цуглан “насанд хүрээгүй охид” авч зугаацсан байж болзошгүй нэгэн бичлэг задарчээ. Тодруулбал

2021.02.10-ны өдөр буюу бүх нийтийн бэлэн байдал, хөл хормоны үед хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны 270 тоотод цуглан, насанд хүрээгүй охидыг бусдаар дуудан нэг өрөөнд цуглуулсан нь тухайн байрны камерын бичлэгт үлджээ.

Бүх нийтийн хатуу хөл хорионы үед Онцгой байдлын дэглэм зөрчиж, Монгол улсын хууль журмыг завхруулсан хуулийн завхайрагчдаас эдгээр хүмүүс тус арга хэмжээнд байжээ!!

З.Болдбаатар, СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч,

Д.Отгонбаатар, Улсын дээд шүүхийн ТГ-н ХНХ-ийн дарга асан,

Б.Баасанцогт, МУ-н үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан,

П.Чулуунбаатар, АТГ-ын ажилтан,

Х.Идэр, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч  нийтээрээ аюулт өвчний дарахаар хөл хормоны дэглэмийг мөрдөж байгаа энэ цаг үед хууль зөрчсөн үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.7.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.