А.Амбасэлмаа: Сүүлийн хоногт 52 хүнээс халдвар илэрч, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 24 тохиолдол бүртгэгдсэн
Үйл явдал
/
2021-02-21

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 44,018 хүнд шинжилгээ хийж халдварын 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

52 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 24 тохиолдлын 15 нь анхны, 9 нь эдгээрийн хавьтлууд халдварт өртсөн байна. Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм" гэв. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 10 хоногийн хугацаанд нийт 78 халдварын тохиолдлыг илрүүлжээ. 78 тохиолдлоос 41 нь анхны батлагдсан тохиолдол, 37 нь эдгээрийн ойрын хавьтал байна. 

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

  • БГД-ийн 22, 23, 3, 5, 9 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18, 3 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39, 26 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4, 9, 21, 19, 4  дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12, 19 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч гэртээ гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,493 болсон бол үүнээс 1,864 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 759 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 83, хөнгөн 669 байна" гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.