“Дусал цусаар амьдрал бэлэглэе” аян үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-02-22

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар “Дусал цусаар амьдрал бэлэглэе” аян 2-р сарын 1-ний өдрөөс эхэлсэн.

            Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм. Мөн тус аян хүрээнд сургалт зохион байгуулах, цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэх, доноруудыг алдаршуулж олон нийтэд сурталчилах, идэвхитэй оролцсон байгуулаг хамт олон, доноруудыг урамшуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.
 
            Энэхүү аянд төрийн байгууллагууд болон тэдгээрийн албан хаагчид идэвхтэй оролцож байна.
 
           Хүний биеийн жингээс хамаараад 3.5-7 кг цус биед агуулагддаг. Үүнээс  350-400 грамм цус авдаг. Ингээд 72 цагийн дотор цус буцаад  төлждөг аж. Харин эрэгтэй хүн хоёр сар, эмэгтэй хүн гурван сар болж байж дахин  цусаа бэлэглэж болдог. 17-60 нас хүртлээ хэдэн ч удаа өгч болдог байна. Донор нэг удаа цусаа бэлэглэхэд түүгээр 3-5 хүний амь насыг авардаг байна.
            “Дусал цусаар амьдрал бэлэглэе” аянд Орхон аймгийн ЗДТГ-ын алба хаагчид болон Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нэгдэж өнөөдөр БОЭТ-д очиж цусаа бэлэглэлээ. 
 
 
Мэдээллийн төв
 
төв
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.