С.Энхболд: Нэг үйлдвэрийн ВАКЦИНААС хоёр тунг хийлгэх ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-23

"Манай улс эхний ээлжинд АстрЗенека, Файзер, урд хойд хөршийнхөө вакциныг авахаар болсон. Эхний ээлжийн вакцинууд орж ирсэн. Засгийн газраас 226 тэрбум төгрөгийг вакцинжуулалтад зарцуулахаар болсон. Маргааш өглөөнөөс төр болон хувийн эмнэлгийн эмч, ажилтнуудад вакциныг хийж эхэлнэ. АстраЗенека вакциныг дэлхий нийтэд 42 улс хэрэглэж байна. Нийт 230 вакцин туршиж байгаагаас 62 нь эмнэлзүйн туршилтад орсон. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгддэг" гэлээ. 

150,000 тун вакциныг 75 мянган хүнд хоёр тун гэж тооцож хадгалалгүйгээр 150 мянган хүндээ шууд хийгээд дараагийн ирэх вакцинаас хоёр дахь тунг хийж болохгүй юу? 
-Нэг хүн хоёр тун вакцин хийлгэх ёстой. Хоёр тун авч байгаа хүн нэг үйлдвэрийн нэг төрлийн вакциныг хийлгэх ёстой. 150 мянган тун вакцин нь 75 мянган хүнд хийнэ. Эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 56 мянга бий. Бид хуульд зааснаар дараагийн тун вакциныг үлдээж хийнэ. 

-Дараагийн ээлжийн вакцин яг хэзээ ирэх вэ?
-Гэрээ хэлэлцээрийг хийж байна. Долоо хоногийн дараа, гуравдугаар сарын эхээр гэх мэтчилэн төлөвлөгөөг гаргасан. Вакцинжуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явна. 

-Хувийн хэвшил вакцин оруулж ирэх журам нь гарсан уу.
-Хувийн хэвшлийн тухайд хамтран ажиллана. Хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. Хамтран ажиллана. Улс хүн амын 60 хувийг вакцинжуулах төсөв, мөнгөө гаргасан. 

-Дархлал тогтох хувийн тухайд?
-Үр дүн болон чанарыг харж баталгаажуулдаг. АстраЗенека болон Файзер вакциныг үр дүн хангалттай гэж үзэн ДЭМБ зөвшөөрөл олгож баталгаажуулсан. БНХАУ болон ОХУ-ын вакцинуудыг ДЭМБ эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг үнэлж баталгаажуулах ажлыг хийж байна. Ойрын хугацаанд баталгаажуулахаар ажиллаж байгаа бөгөөд тухай бүрд нь мэдээллийг өгнө. 

-БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр орой авчирна. Хадгалах хугацаа ямар байдаг юм бол. Өнөөдөр аваад зөвшөөрөл гарсны дараа вакцинжуулалтад ашиглана гэхээр хугацааны хувьд ямар байх бол?
-Хадгалах хугацаа тухайн вакциныг шошгон дээр бичигдсэн байдаг. Хүлээн авахдаа үүнийг нь харах боломжтой. Ер нь бол вакциныг 6 болон түүнээс дээш хадгалах хугацаатай байдаг. Цар тахлын нөхцөл байдалтай вакцинжуулах хүн амын төлөвлөлт хамааралтай байна. Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарынханд хийнэ гэх мэтээр төлөвлөгөөг гаргасан. 

-ОХУ-ын Спутник В вакциныг хэзээ оруулж ирэхээр төлөвлөсөн бэ?
-ОХУ-аас ирэх долоо хоногт эхний вакцин ирнэ. Дараагийн захиалгуудаа өгсөн. Шат дараатай тээвэрлэлт, нислэгийн зохицуулалтуудыг хийнэ. 

-Вакцинжуулах дараалалд газар зүйн байршил буюу халдварын бүс хамааралтай байх уу?
-Вакциныг халдварын нөхцөл байдалтай уялдуулж тооцно. Халдвар, хүн ам зүйн үзүүлэлтээс хамаарч Улаанбаатар хотод вакцинжуулалтыг эхлүүлэх бөгөөд дараа нь орон нутагт газар зүйн байршлаас хамаарахгүйгээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулна. Вакциныг оруулж ирэхдээ хатуу зохицуулалтаар оруулж ирдэг. 

-Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэд хоногт багтаан вакцинжуулалтад хамруулж дуусах вэ?
-Маргаашаас эхлэн дархлаажуулна. Зарим эмч эмнэлгийн ажилчид халдварын голомтод ажиллаж байгаа болон тусгаарлагдаж байгаа гэх мэт шалтгаанууд бас бий. Энэ долоо хоногт эмч, эмнэлгийн ажилтнуудад вакцинжуулалтыг хийж эхэлнэ. 

-Хувийн хэвшлийн оруулж ирэх вакцинд үнэ тогтоох боломжтой байх уу?
-Засгийн газраас хүн амын 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулна. Гэхдээ хувийн хэвшилд боломж олгоно. Засгийн газар нээлттэй ажиллана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.201.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.