Хоёр хувиар нэмэгдсэн НДШ-ийг ТҮР ЦАРЦААХ шийдвэр гаргажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-23
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон тэдгээрийн төлөөллүүдтэй өнөөдөр шуурхай уулзалтыг яамны удирдлагуудын хамтаар зохион байгуулжээ. 
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
 
Өнөөдрийн уулзалтаар талууд нэн чухал зүйл тохирсон нь дээрх Нийгмийн даатгалын шинэ багц хуулиуд батлагдах хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогч 1 хувь, ажилтан 1 хувийн нэмэгдлийг ТҮР ЦАРЦААХ шийдвэрийг Засгийн газар, түүний дараа УИХ-д өргөн мэдүүлэх. Тус нэмэгдэл нь Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчид 2021 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн бол бусад ААНБ, хувь хүнд 07 сарын 01-нээс үйлчилж эхлэх юм. Цаашид шинэ тогтолцоо, шинэ багцын хүрээнд шимтгэлийн хувь хэмжээ шинэчлэн тогтоогдоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.101.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.