ТӨРИЙН БАНК жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих ЗЭЭЛ ОЛГОНО
Үйл явдал
/
2021-02-23

КОВИД19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Тус төлөвлөгөөнд Ажлын байрыг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зээл, Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг олгохоор тусгасан байна.Төрийн банк нь дээрх зээлүүдийг олгохоор бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хангаж байна.

Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, манлайлан ажилладаг ба 2020 оны эхний улирлаас дэлхий даяар цар тахал гарч, эдийн засаг агшиж эхэлсэнтэй холбоотойгоор зээлийн хүүг бууруулах,  цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах, бүх төрлийн зээлийг хэвийн олгох, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээг цаг тухайд нь олгох ажлыг шуурхай зохион байгуулж ирсэн.

   Тэгвэл Төрийн банк Засгийн газрын дээрх төлөвлөгөөний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээлд хамрагдах хүсэлтэй харилцагчдын хүсэлтийг эхний ээлжинд хүлээн авахаар бэлтгэж байна. Тус зээлийн хувьд гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 500 сая төгрөг хүртэл байх юм.

       Бид зээлийн хүсэлт авч эхлэх үед харилцагч та бүхэндээ Төрийн банкны веб сайт, сошиал хуудсууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.