Аймгийн хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээ цахим системд бүрэн шилжлээ
Үйл явдал
/
2021-02-23
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх мал эмнэлгийн цахим гэрчилгээ нэвтрүүлэх" ажил хэрэгжиж байна.
 
Ингэснээр Мал эмнэлгийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, мал эмнэлгийн гэрчилгээ баталгаажуулалтын системээр дамжуулан бүтээгдэхүүний мөрдөн мөшгөх, хүнсний аюулгүй байдлын, эрүүл тусгаарлагдсан бүс байгуулах тогтолцоо бүрдэж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжиж, малчдад чирэгдэлгүй болж байгаа юм.
 
/2021.02.18/ аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг М.Алтан-Өлзий захиралтай "Хөгжлийн технологи" ХХК-ийн нийлүүлэлтээр цахим гэрчилгээжүүлэх ажилд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.
 
Энэхүү тоног төхөөрөмжийг 14 сумын мал эмнэлгийн тасаг, 44 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгч 4 аж ахуй нэгж, мал нядалгааны 3 цэг, түүхий эд бүтээгдэхүүний худалдаа 16 цэгт нэвтрүүлж, /vet.certificate.mn/ цахим хаягаар мал эмнэлгийн үйлчилгээ болон мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг аймаг, сумын нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, төхөөрөх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, отор нүүдэл хийх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах юм. Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоо сайжирч, хариуцлагын тогтолцоо бий болж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.5.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.