Халдваргүй БҮС тул хуулийн этгээд, төрийн байгууллагууд ДЭГЛЭМИЙГ ЧАНД САХИН үйл ажиллагаагаа явуулна
Үйл явдал
/
2021-02-24

Аймгийн Онцгой комиссын 2021.02.23-ны өдрийн 18 дугаар хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

  • Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар Дорнод аймаг нь ногоон түвшинд хамаарч байгаа, коронавируст халдвар илрээгүй бүс нутаг учраас
    Бүх шатны боловсролын байгууллагаас бусад бүх хуулийн этгээд, төрийн байгууллагууд халдвараас хамгаалах дэглэмийг чанд сахин үйл ажиллагаагаа явуулна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн тохиолдолд БШУ-ны сайдын тушаалаар баталсан зааврыг мөрдөн сургууль дээр давтлага хийх боломжтой.
  • Өмнө нь үйл ажиллагаа нь хязгаарлалттай байсан хурал цуглаан, хурим найр, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, сүм хийд, саун, буфет хоолны газар, баар, цэнгээний газар, караоке, цахим болон билльярд тоглоомын газрын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах дэглэмийг чанд мөрдөн, тухайн чиглэлийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг хангасны дагуу ажил, үйлчилгээгээ явуулах боломжтой.

  • Үзэсгэлэн худалдаа, жагсаал цуглаан, спортын арга хэмжээ тус тус хязгаарлалттай.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.