Ү.Оюунзул: Ногоон байгууламжаа цэвэр байлгая
Үйл явдал
/
2021-02-24


“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж, дөрвөн улиралд арчилгаа хийж ажилладагийн хувьд “хог хаягдалгүй цэвэр орчин бүрдүүлэх нь” бидний хийх ёстой чухал ажлуудын нэг мөн.


Урин дулаан цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өдөрт дунджаар 10 000 – 12 000 иргэд зочилдог. Олны хөлийг дагаж өдөрт хэд хэдэн тонн хог хаягдал цугларна. Манай инженерүүдийн хийсэн судалгаагаар зөвхөн 6,7,8 дугаар саруудад манайх 176,2 тонн хог хаягдлыг ачуулдаг. Энэ их хогны 15% нь цаас, шил ундааны лааз, 25% нь бусад хог хаягдал, 60 % хуванцар байдаг.


Тиймээс ногоон байгууламжаа хамгаалахын тулд хог хаягдлаа тонн тонноор нь хогийн цэг рүү шууд ачуулдаг байдлаа өөрчилж, БИД ХОГ ХАЯГДЛАА АНГИЛНА, ТЭГЭЭД ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙГ НЬ ТУШААНА.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал болох “АЛСЫН ХАРАА 2050” болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэргээр малгайлан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дээр хог хаягдлын менежмент хийх ажлыг инженерүүд, ажилтнууд маань санаачилсан бөгөөд энэ ажил албажин, ажлын хэсэг гарч судалгаа шинжилгээ хийн, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна.


Удахгүй эхлүүлэх байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, ногоон байгууламжаа хамгаалж буй манай хамт олны санаачлагыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ээр зочилдог иргэд болон үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дэмжин ажиллаж, ухамсартай хандана гэдэгт бүрэн итгэлтэй байна.


#БҮТЭЭСНЭЭСЭЭ_ИХИЙГ_БҮТЭЭНЭ
#БАЙГАЛЬД_ЭЭЛТЭЙ_ҮЙЛСИЙН_ТҮҮЧЭЭ_БОЛЖ_АЖИЛЛАНА

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.30.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.