Н.Алтаншагай: Ерөнхий шалгалтын бэлтгэл, нэмэлт даалгавар, давтлагыг хэрхэн боловсруулах талаар хэлэлцэж шийдэлд хүрлээ
Үйл явдал
/
2021-02-24
ӨНӨӨДӨР БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
 
Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс цахим хурал зарлаж, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.
 
Энэ удаагийн хуралд нийгмийн салбарын төслүүдийг удирдагч, Засаг даргын орлогч Н.Ниндэв, дүүргийн боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон холбогдох албаны удирдлагуудтай хамт оролцсон юм. Хурлын үеэр ерөнхий боловсролын сургууль болон сургуулын өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд танхимаар хичээллэх боломжгүй байгаа энэ үед сурагчдын хичээлийн идэвх, явц, хоцрогдолд анхаарахын тулд шаардлагатай байгаа дэмжлэг, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө зорилтуудыг дэлгэрэнгүй мэдээлэхийг албаныханд уламжлав.
 
Тус хурлаар “Covid-19” халдварын эрсдэл буураагүй байгаа энэ үед теле хичээлийн хүртээмж, сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байхад анхаарах, хичээлийн хоцрогдлыг цаашид хэрхэн арилгах, багш, сурагч, эцэг, эхийн гурвалсан холбооны уялдаа холбоо, төгсөх ангийн сурагчдын элсэлтийн Ерөнхий шалгалтын бэлтгэл, нэмэлт даалгавар, давтлагыг хэрхэн боловсруулах талаар хэлэлцэж шийдэлд хүрсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.