Сууц өмчлөгчдийн холбоодод халдвар хамгааллын хэрэгслийн дэмжлэг үзүүллээ
Үйл явдал
/
2021-02-24

Өнөөдөр дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай нарын хамт дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн дагуу засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг сууц өмчлөгчдийн холбоодын ариутгал, халдваргүйтгэл, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Энэхүү ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн сууц өмчлөгчдийн 90 холбоонд Засаг даргын нөөц хөрөнгөөс ариутгалын кварцан нано шүршигчийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.