С.Эрдэнэ АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар О.Баасанхүүг ТОМИЛЖЭЭ
Сонгуулиас хойш нэг хэсэг чимээгүй сууж, хувийн ажлаа төвхнүүлж амжсан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү АН-ын хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын албанд томилогджээ.
Өнгөрсөн парламентын хүчтэй сөрөг хүчин болж, асуулт бүхнийг асууж, хамгийн их үг хэлсэн гишүүнээр тодорч байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас хөгдсөнийхөө дараа дөрөвдүгээр сард АН-д элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авч, улмаар Орхон аймагт тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөн өвдөг шороодсон нэгэн. О.Баасанхүү нь анх 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-д гишүүнээр элсээд 17 жилийн дараа буюу 2011 оны нэгдүгээр сарын 26-нд тус намаас гарчээ. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ О.Баасанхүүд намынхаа гишүүнчлэлийг сэргээж байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.7.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2025-01-09
-
2025-01-04