Сургалтын хоцрогдлыг арилгах ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлэхэд ЖАЙКА хамтран ажиллана
Үйл явдал
/
2021-02-25
ЖАЙКА Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Боловсрол, шинжлэх ухааны салбарт Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.
 
Боловсрол, шинжлэх ухааны яам ЖАЙКА Олон улсын байгууллагатай хамтран таван төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Япон Улсад суралцуулах “Мянган инженер” төсөл үр дүнгээ өгч, анхны 98 төгсөгч бүгд ажлын байртай болсон. Энэхүү төсөл нь мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, их сургуулийн хамтарсан судалгааг дэмжих хөрөнгө оруулалт болж чадсан.
Цаашид Монгол Улсад нутагшуулсан гурван коосенийг бэхжүүлэх, тоог нэмэгдүүлэх, орон нутагт ийм төрлийн сургууль байгуулах болон төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах мөн, инженерээс гадна судлаачдыг нэмж сургах саналтай байгаагаа илэрхийллээ.
 
Монгол-Японы эмнэлэгт Японы 3-4 эрдэмтэн, профессор, эмчийг богино болон урт хугацаанд ажиллуулах, Японы эмнэлзүйн менежменийг ажлын байран дээр нь сургах саналыг тавьлаа. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хүрээнд зориулалтын гал тогооны газар барих, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төсөл хэрэгжүүлэх санал тавьлаа.
 
Цар тахлаас үүдэлтэй хичээл, сургалтын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас дэмжсэн. Суурин төлөөлөгч Тамүра ЭрикоХоцрогдлыг арилгах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой гэж хэллээ.
 
Мөн АШУҮИС-ийн Эмнэлгийн менежментийг боловсронгуй болгох төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр хоёр тал санал нэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.